Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Монгол улс - Wikipedia

Монгол улс

Wikipedia-с

Монгол улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Мотто: Даяр Монгол
Image:LocationMongolia.png
Албан ёсны хэл Монгол хэл
Нийслэл хот Улаанбаатар
Нийслэлийн орших газарзүйн солбилцол 47° 55' Х, 106° 53' З
Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд
Газар нутгийн хэмжээ
 - Бүгд
 - % ус
дэлхийд 18
1,565,000 км²
0.6%
Хvн ам
 - Бүгд(2004)
 - Хүн амын нягтрал
дэлхийд 135
2,751,314
1.76/км²
Тусгаар тогнол
 -

7-р сарын 11, 1921
Мөнгөний нэгж төгрөг (MNT)
Цагийн бүс UTC+8 … +9

Монгол улс

Contents

[Өөрчлөх] Оршил

Монгол улс нь Ази тивийн зvvн хойд хэсэгт, ОХУ болон БНХАУ-ын дунд эх газрын төвд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 1.565.600 хавтгай дөрвөлжин км, энэ нь Франц улсын газар нутгаас 3 дахин том юм. Нутгийн зvvн, баруун болон өмнөд хэсгээр нийт 4673 км БНХАУ-тай, хойд талаараа 3485 км-ийг ОХУ-тай хиллэдэг юм.

2.7 сая хvн амтай, хvн амын суурьшлаар бусад оронтой харьцуулахад хамгийн сийрэг орны тоонд орно. Нийслэл хот - Улаанбаатарт 800 000 орчим хvн оршин суудаг. Мөн тус улсын томоохон хотын тоонд аж vйлдвэр тvлхvv хөгжсөн Дархан, зэсийн vйлдвэрлэлийн төв болох Эрдэнэт хот багтана. Хvн амын 60 орчим хувь нь хот суурин газарт, 40 орчим хувь нь хөдөө, орон нутагт оршин суух бөгөөд тэдгээрийн олонх нь нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг. Монгол Улс нь умард өргөргийн 42-52 градуст буюу АНУ-ын хойд хэсэг, Канадын өмнөд хэсэгтэй ижил байршилтай боловч эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай нутаг юм.

Тухайлбал, жилд дунджаар 220 мм хур тунадас унадаг бөгөөд ихэнх нь зуны богино улиралд унаж, өвөлдөө голдуу хуурай, маш хvйтэн байдаг. Жилийн дунаж температур зундаа +16 С, өвөлдөө -16 С орчим боловч -40-өөс +40 хэмийн хооронд хэлбэлзэнэ..

Цаг агаар болон газар нутгийн байрлалын иймэрхvv нөхцөл байдал нь газар тариалан эрхлэхэд таатай бус, харин мал аж ахуйг эрхлэхэд тохиромжтой гэж vздэг. Хонь, ямаа, адуу, vхэр, тэмээ зонхилсон нvvдлийн мал аж ахуй нь тус улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг салбарын нэг бөгөөд vндэсний соёл иргэншлийн илэрхийлэл болдог юм.

[Өөрчлөх] Хүн ам ба албан ёсны хэл

Монгол улсын хvн амын дийлэнх хувь нь монгол бөгөөд мөн казак, урианхай г.м бусад vндэстэн, ястнаас бvрдэнэ.

Монгол улсад хэрэглэгддэг албан ёсны хэл нь монгол хэл юм. Социалист системийн vед ЗХУ /хуучин нэрээр/-ын соёл, боловсролын хvчтэй нөлөөнөөс уламжлан Монгол улсад орос хэл нь ихээхэн тvгээмэл хэрэглэгддэг. Тус улсын нийгэм, улс төр нээлттэй болсон 1990-ээд оноос хойш англи хэлийг хэрэглэх нь элбэг болж эхэлсэн бөгөөд одоо залуучууд энэ хэлийг сайн эзэмшиж эхлээд байна. Мөн оюутнууд өөрсдийн ажил хэрэг, бизнесийн vйл ажиллагааг амжилттай болгох vvднээс япон, солонгос, герман хэлийг шамдан суралцаж байна.

Хvн амын олонхи нь Буддизмыг шvтдэг, 1990-ээд оноос эхлэн бусад төрлийн шашин шvтэх нь чөлөөтэй болсон. Улаанбаатар хотод болон орон нутагт Христийн шашны сvмvvд цөөгvй бий. Монгол улсын баруун хэсэгт оршин суудаг казак vндэстнvvд исламын шашныг шvтдэг. монгол улсын хүн амын тоо 2373500.

[Өөрчлөх] Түүх

Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд монголын овог, аймгуудыг нэгтгэн Эзэнт гvрнийгбайгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид 13-р зуун хvртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтөний тvvхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас төв Европ хүртэлх олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Гэвч 14-р зууны дунд vеэс тус улсын доторхи дотоодын зөрчил тэмцэл нь Эзэнт гvрнийг задран бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

Монгол орныг эзэгнэж байсан Манж чин улсын уналт болон Орос Улсад хаант засаглалыг устгасан хувьсгалын дараа Монголчууд Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо олсон. Энэхvv хувьсгалаас хойшхи 68 жилийн турш Монгол улс нь ЗХУ /хуучин нэрээр/-ын нөлөөн дор улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм.

1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцлийн нөлөөгөөр Монгол улсад 1990 онд анх удаа олон намын оролцоот ардчилсан сонгуулийг явуулсан байна.

[Өөрчлөх] Улс төрийн өнөөгийн байдал

1992 оны 1 сард хvний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталсан юм.

Улмаар 1992, 1996, 2000, 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж, vvнд 10 гаруй улс төрийн нам оролцжээ. 1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХд 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан холбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гvйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дvнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ыг нь Ардчилсан Холбоо эвсэл, 26 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72 бусад(АН, МАШСН, МИЗН) 4-н суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 37, Эх Орон - Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна.

Монголын сонгогчид Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог. Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно.

Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дvvрэг, хороонд хуваагдана. Монгол улсын Төрийн далбаа 1940 онд зохиогдон батлагдсан бөгөөд шашин төрийн бэлгэдэл болдог. Далбааны голын хэсэг нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх, хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй бөгөөд шар өнгийн соёмбо нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэдэг.

[Өөрчлөх] Аймгууд

  1. Архангай
  2. Баян-Өлгий
  3. Баянхонгор
  4. Булган
  5. Говь-Алтай
  6. Говьсүмбэр
  7. Дархан-Уул
  8. Дорноговь
  9. Дорнод
  10. Дундговь
  11. Завхан
  12. Орхон
  13. Өвөрхангай
  14. Өмнөговь
  15. Сүхбаатар
  16. Сэлэнгэ
  17. Төв
  18. Увс
  19. Ховд
  20. Хөвсгөл
  21. Хэнтий

[Өөрчлөх] Мөнгөн тэмдэгт

Нууцлал

  • 1. Металл утас.
  • 2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэлтэнэ.
  • 3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
  • 4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
  • 5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
  • 6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
  • 7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
  • 8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
  • 9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
  • 10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Мөнгөн дэвсгэрт хэвлэгдсэн түүх

Enlarge

1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна. Энэ оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна.

Enlarge

Энэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ.

Enlarge

Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ.

Enlarge

1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. 1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.

[Өөрчлөх] Холбоосууд

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com