Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Өвөрхангай - Wikipedia

Өвөрхангай

Wikipedia-с

Enlarge

1931 онд байгуулагдсан. 63295 ам. дөр. км нутагтай. 111 мян. хүнтэй. Аймгийн төв Арвайхээр нь 20 мянга хүнтэй бөгөөд 50 ам. дөр. км талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино. Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангайн нурууны өвөрийн уулархаг, өмнөд хэсэг нь тал хөндий бөгөөд Багабогд, Арцбогд уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төрмөлийн эриний элсэн чулуу, занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галавын хурдас их тархжээ.Нүүрс (Баянтээг), болон барилгын материапын баялаг бий. Арвайхээр хотод агаарын дундаж дулаан нь 0,4° бөгөөд 1 сард -15,6° хүйтэн, 7 сард 15,4° дулаан болдог. Хамгийн хүйтэн болсон нь -36,6°, хамгийн дулаан болсон нь +33,2° болж байжээ. Жилд дунджаар 254 мм тунадас унана. Агаарын даралт 1 сард 813,1 гПа, 7 сард 810,3 гПа байдаг. Салхины жилийн дундаж хурд нь 3,6 м/с бөгөөд хамгийн их салхитай 4 сард сарын дундаж нь 5.0 м/с хїрдэг.Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац зэрэг том голууд урсах бөгөөд Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужирт, Могойт, Гятруун, Хүрэмтийн гэхчлэн рашаан ус олон бий. Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна. Хангайн нуруунд оршдог Улаан цутгалан, Найман нуур нь манай орны ихээхэн үзэсгэлэнт нутгийн нэг билээ. Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай. Жилийн дундаж температур +1,2 С/хэм/ бөгөөд эрс тэс уур амьсгалтай, жилд дунджаар 198,8 мм хур тундас бууна. Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай.Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул,нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан *, далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд, Онги, Таац, Орхон, Ар агуй зэрэг голууд тус аймгийн нутагт бий. Анагаах эдгээх чадалтай ар, өвөр Хятруун, Хамар могойт, Таац, Мөст, Хүрэн хад, Тахь, Хорхой түрүү, Хүрэмт зэрэг халуун, хүйтэн, том, жижиг олон рашаантай. Эдгээрээс хамгийн алдартай нь Хужиртын рашаан юм. Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг. Геологи, хайгуулын судалгааны материалаас үзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4,т өмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна. Одоо Уянга сумын Баруун сөдтэйн алтны ордод ашиглалт, нарийвчилсан хайгуул, Батөлзий сумын Зүүн Сөдтэй, Тарагт сумын Хуурай сайр, Баянөндөр сумын Хөшөөт, Зүүнбаян-Улаан сумын Шивээт зэрэг газруудад алтны эрэл, үнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Хужирт, Зүүнбаян-Улаан, Богд, Өлзийт, Төгрөг, Баруунбаян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металлын, Сант, Гучин-ус, Баянгол сумдын нутагт зэсийн, Төгрөг, Богд сумын нутагт төмрийн, Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин, Тарагт, Есөнзүйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруунбаян-Улаан суманд хүрэн нүүрсний орд, илрэл байдаг. Мөн Богд, Хархорин суманд битум, Богд, Төгрөг суманд эрдэс будгийн түүхий эдийн илрэл байгаа бөгөөд барилгын бүх төрлийн түүхий эд нэлээд суманд тархсан нь судлагдсан байна.

[Өөрчлөх] Эдийн засгийн хөгжил

Өвөрхангай аймаг 2,9 сая буюу манай орны хамгийн олон малтай аймаг юм.Нутгийн хойд хэсэгг газар тариалан хөгжүүлжээ. Барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд бий. Тус аймаг эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд Арвайхээр-Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан. Аймгийн холбооны газар Норвеги улсын тоног төхөөрөмж болох тоон дамжуулах радио релейний шугамтай бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжөөр 1700 номер бүхий тоон дамжуулах автомат телефон станц тавьж, өргөтгөл хийжээ. Тус аймгийн 16 сум төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Өвөрхангай аймагт улсын үйлдвэрийн газар 3, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдмал хариуцлагатай компани 130, нөхөрлөл 46, хоршоо 40, хувиараа эрхлэх аж ахуй 62 ажиллаж байна. Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 6500,0-7932,1 сая. төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7905,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийж байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд 377,1 сая.төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 33,6 орчим мянган тн ачаа, 82,0 мянган хүн тээвэрлэж, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүд 589,3 гаруй сая төгрөгийн бараа борлуулалт хийж байна. Тус аймагт жилдээ 36,0 мян. тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай Хархорины гурил тэжээлийн үйлдвэр, 150 мянган тн нүүрс гаргах чадалтай Баянтээгийн нүүрсний уурхай ажилладаг. МАА-гаас гарах бүтээгдэхүүнийг дунджаар тооцоход хонины ноос 1164,9 тн, тэмээний ноос 82,4 тн, ноолуур 255,7 тн, бодын хөөвөр 77,7 тн, бодын хялгас 44,5 тн-ыг тус тус бэлтгэх ба ингэнээс 303,8 мян. литр, гүүнээс 5149,7 мян. литр, үнээнээс 9353,4 мян. литр, эм хониноос 1452,0 мян. литр, эм ямаанаас 2164,8 мян. литр сүүг саалийн хугацаанд ашиглах бололцоотой. Байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт сумын амралт, рашаан сувиллын газар, Баянговь, Хархорин жуулчны баазууд ажилладаг.

[Өөрчлөх] Өвөрхангай aймгийн төв ба сумууд

  • Арвайхээр
  • Баруунбаян-Улаан
  • Батөлзий
  • Баянгол
  • Баян-Өндөр
  • Богд
  • Бүрд
  • Гучин-ус
  • Хархорин
  • Хайрхан-дулаан
  • Хужирт
  • Нарийнтээл
  • Өлзийт
  • Сант
  • Тарагт
  • Төгрөг
  • Уянга
  • Есөнзүйл
  • Зүүнбаян-Улаан


Монгол улсын Аймгууд Mongolian lippu
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий
Нийслэл хот: Улаанбаатар
Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com