Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Монголын нууц товчоо - Wikipedia

Монголын нууц товчоо

Wikipedia-с


Хvн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гvн холбогдолтой. Аливаа vндэстний аж ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тvvний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Yндэстэн бvрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.Орост Х зууны vед зохиогдсон “Игорийн Хорооны vг” гэдэг сайхан зохиол бий. Гvржид XII зууны vед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шvлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны тvvхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан vлгэр бий.Тэрчлэн манай монгол vндэстний анхны тvvхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мєн. Нууц товчоог олон vндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгvvдтэй зэрэгцvvлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард тvмний дотор уран vгийг холбож, тvvхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хvмvvс байсан байан. Нууц товчоог зохиосон хvни йнэр байхгvй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгvй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын vеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь мєн болоод тэргvvн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Єгэдэй хааны vеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг тоочжээ. Бvлгvvдийг жагсаавал:

1. Тэмvжиний уг гарал ба бага насны vе 2. Чингисийн идэр нас 3. Мэргэдийг сєнєєсєн ба Тэмvжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь 4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь 5. Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь 6. Хэрэйд улсын мєхсєн нь 7. Ван хан сєнєсєн нь 8. Хvчvлvгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь 9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь 10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь 11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь 12. Чингисийн нас барсан ба Єгэдэйн хаан болсон нь

Эдгээр тоочсон бvлгээс vзвэл Чингсийн vеийн зєвхєн тvvх мэт боловч vнэндээ тийм биш, ардын аман vлгэрийн дээр vндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу, цэцэн vг шvлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бvлэг бvрд хорь гучин шvлэг байна. Хvний яриа ба хэлvvлсэн vгс их тєлєв шvлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба vг холбох найруулах хийгээд шvлэглэсэн ба vргэлжилсэн зохиолын жишээ бvрэн гарчээ.Нууц товчоо бол XIII зууны vед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсо явдлуудыг чухам vнэнээр гаргаж бичсэн учраас тvvхийн хосгvй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын доор болсон явдлыг дэлгэрэнгvй гаргах бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л дэлгэрэнгvй гарахгvй. Гэвч Монголын цэрэг баруун зvг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тvvх нєхєж єгнє. Рашид Эддин, энэ тvvхийг XIV зууны vед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хvнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол, Хятадын холбогдолтой тvvхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын тvvх чнар их л дэлгэрэнгvйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын мєхсєний дараа Хятадын Мин улсын vед Монголын тvvх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба єєр олон зvйлийг Монголын тvvхийн бичиг хятад хэл дээр бий.Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын тvvхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын туай Оросын эрдэмтэн Владимирцов “Монголын нийгмийн байгуулал” гэдэг номын дугаар нvvрт бичсэн нь: “Дундад зууны vед нэг ч vндэстэн, Монголын адилаар тvvхч нарын анхаарлыг татсангvй гэж хэлж болох бл бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дvрслэн vзvvлсэн дурсгалт бичгийг нэг ч нvvдэлчин vндэстэн vлдээсэнгvй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.Энэ зохиол бол Монголын тvvхийн хосгvй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зрхиол мєн. Нууц товчоог XIII зууны vед зохиогдсон ганц яруу зохиол гэж vзэж болохгvй. Жишээлж хэлбэл, халцгай цєлд ганц єндєр нарс ургадаггvй, єндєр нарс их ойн дунд, єндєр нам олон нарсны зэргэлдээ урагдаг биш vv. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сvндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сvйджээ гэж хариулж болно. Манай нvvдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байшин сав байхгvй ба олон удаа дайн байлдааны хєлд орж байсан учираас ном бичгээ хялбархан vрэгдvvлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тvмний тvvхт цагийн дотор бvтээсэн уран бvтээлийн vнэт зvйлийн vлэмж хэсэг нь харамсалтайгаар vрэгдсэн боловч хуучин vеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын єв болж vлдсэн байна.Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хvсэл бvрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бvлэг, vлгэрт ардын жаргалант аж амьдралыг хvсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргvvцэх ардын санал илэрхий vзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч тєрлийн ба феодалын бутархай жижиг аймгудыг эсэргvцэж тєвлєн нэгдсэн улс байгуулах хvсэл тодорчээ. Тєрєл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос тєвлєсєн улс олох явдал нь тvvхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мєн.Нууц товчоонд Чингисийн тєвлєсєн улсыг байгуулж, монгол vндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна Чингисийн догшин бурангуй талыг сайшаан магтахаас хам тэр цагийн олны байдлыг нvдний ємнє ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангvй олон жижижг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргvvлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ. Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:

                       “Одтой тэнгэр орчиж
                       Олон улс байлдаж
                       Орондоо унтах авгvй
                       Олзлон булаалдаж байв.
                       Хєрст  дэлхий хєрвєж
                       Хєвчин  улс хямралдаж
                       Хєнжилдєє унтах завгvй
                       Хєнєєлдєн тэмцэж байв” гэжээ

(Нууц товчооны 254 дvгээр зvйл)

Ийм эв найргvй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бvтээсэн боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтан бичнэ. Дараа нь Чингис хаан тэргvvтэй Монголын язгууртан гадагш єнгєлзєж, зэргэлдээ суугаа тэр цагийн соёлжсон улсуудыг сvйтгэсэн хэрцгий явдлыг єгvvлжээ.

  Чингис хаан  ба тvvний єрлєгvvдийн хэрцгий тvрэмгий байдлыг Нууц товчоонд бичсэн нь:
           “ширмэн тємєр магнайтай
           Шивээ хурц хэлтэй
           Ган тємєр зvрхтэй
           Гадас цvvцэн хошуутай
           Галзуу дєрвєн нохой
           Тvмэн  амьтныг  хядахаар
           Тємєр гинжээс мултарч
           Шууд барьж идэхээр
           Шунахай  шvлсээ
           Савируулж айсуй.
           Шvvдрээр  унд хийж
           Шvлсээр хоол хийж
           Салхиар унаа хийж
           Саадгаар нєхєр хийж явдаг
           Зэв, Хубилай тэргvvтэй
           Зэлмэ, Сvбэдэй дараатай
           Тэр дєрвєн ноход
           Тэмvvлэн хvрч ирэв” гэжээ.

Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгvй, хэтэрхий далдлан нуухгvй чухам vнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм єв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан єв соёлыг эзэмшихгvй бол бvтэхгvй. Ардын єв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал vvргийн нэг мєн. Одоо монгол ард олны урьдын бvтээсэн байгулсан гавъяа зvтгэлийг бvрэн шинжлэн vзэж, монгол ардын утга зохиолыг хєгжvvлэхийн тул шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих vvнд, юуны ємнє Монгол ардын тvvх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран vзнэ. Энэ зохиолын хуучин монгол vсгээр бичигдсэн эх одоо хvртэл олдоогvй. Гагцхvv хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад vсгээр бичигдсэн буюу уйгар монгол vсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгvй. XIII зууны vед монголчууд хятад vсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад vсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол vсгээр бичигдээд хожим хятад vсгээр сийрvvлж бичсэн нь олдсон ба харин монгол vсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мєн гэж лав баримталмаар бичих байхгvй тул хятад vсгийн эхийг гол болговол зохино.Нууц товчоотой холбогдол бvхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нєгєє нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн Цэдэгийг тус Хvрээлэнгээс сvйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925 онд хэвлvvлсэн ба нєгєє Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зvйлvvд бий ба нєгєє Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хvрээлэнгийн дарга байсан Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебv овгийн нэг тайжаас олж иржээ. Нууц товчоо 282 зvйл болохоос энэ Алтан товчид 233 зvйл байна. Гагцхvv энэ хэвлэгдсэн Алтан товчинд vг vсгийг буруугаар ойлгож єєрчилсєн ба хуулахад тшаарсан зvйл нэлээд байна. БАс Шар тууж, Алvтан товч, Эрдэнийн эрих зэргийн нэртэй монгол тvvхvvдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг зvйлvvд байх боловч тэр бvрийг энд тоочихгvй. Гагцхvv vvнийг баримт болгож хянавал. Монголын хуучин тvvхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур монгол vсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.“Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил, сар єдрийн бидvvн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр” гэдэг нэртэй ном 1945 онд Євєр Монголоос олдов.

Тvvний дотор Монголын тvvхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:

1. Тvвдээс оруулж авсан Чадагчийн эрхт цадиг 2. Чадагчийн цадиг 3. Залуусын хурим 4. Хєх судар 5. Чингисийн шастир 6. Юаны тєв их судар 7. Язгуурын тvvх 8. Алтан vрстний товч 9. Да Юаны Чин Си бичиг 10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл 11. Алтан урагтны дєт тvvх 12. Богд Чингисийн сул тууж 13. Ган му судар


Yvний дотор дурдсан Хєх судар, Чингисийн шастир, Язгуурын тvvх, Алтан vрстний товч, Алтан урагтны дєт тvvх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой холбогдолтой байж мэднэ. Нууц товчооны хятад vсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов. Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж, хятад олон судраас чухлы нь сонирхон vзэж судалсаар. Монголын нууц тvvх гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнэр сэмхэн авахуулан, зєвхєн хятад очруулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтлний vзэх судлах замыг нээсэн ба дараа нь монгол vгийг орос vгээр сийрvvлэн бичиж монгол vг тус бvрийн дор орос орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал далайн аянд vхсэн билээ. Тvvний туурвисан дэвтэр нь Зєвлєлт Улсын Шинжлэх ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зvйлийн санд хадгалагдан байгаа бєгєєд найрдамлын дотор фото татуулж, манай Шинжлэх ухааны Хvрээлэнд ирvvлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их тус болов.Энэ Кафаров бол єєрєє хятадач болохоос биш, монголч биш тул єєрийн vvсгэн явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь єєрийн танил залуу монголч Позднеевт єгсєн байжээ. Позднеев нь шvvмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан дэврээр зарласан нь дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын тvvх гэж нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зvйлийг чулуун бараар орос монгол vсгээр бичиж нийтэлсэн байна.Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь зєвлєлт улсын эрдэмтэн Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны эх ба орос хэл дээр хєрвvvлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож хэвлэсэн байна.Нууц товчооны эхний гурван бvлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр єндєр болсон хятадач Пелльо 1913 оноос эхлэн энэ тvvхийг шинжлэн, сонирхолтой сэдвvvдийг хэсэг хэсгээр нийтэлсээр сvvлийн vест бусад холбогдох бичгvvдтэй чацуулан vзэж гvн боловсруулан, зургаан бvлгийн орчуулгыг бvрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн байна.Германы Хэниш гэдэг хятадач, мєн тvvхийг шинжилгээ vйлдэж, хэдэн зvйлийг 1931 онд нийтэлсэн ба хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлvvлсэн ганцхан эхийг баримталж латин vсгээр сийрvvлэн бичиж, мєн тvvхэнд орсон vгний толийн хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундад улсад бол харин ч манай сонирхон бvхий тvvхийг их эрт бєгєєд Юань улсын мєхсєний дараа, Мин улсын Хун v хааны vед олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров, хятад тvvхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба ялангуяа Зєвлєлт улсын эрдэмтэн нар их хvчин гаргаж судлан шинжилж, орчуулан хэвлvvлж байгаа vvнд, манай Монгол газар олны уншихад зориул хэвлэсэн нь одоо хvртэл, vгvй. Тэрч байтугай, монгол vсгээр буулгаж бичсэн олигтой эх байхгvй. Гагцхvv байгаа нь Цэнд гvнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны Хvрээлэнд хадгалагдаж байна. Автономитын vед гvн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн хэвлvvлсэн эхийг баримталж монгол vсгээр сийрvvлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гvнгийн сийрvvлэг очуулга хоёр алин ч зєвхєн сонирхон vзэгчдийн туурвил тєдий боловч одоо хэр орондоо монгол vсгээр бичсэн эх байхгvй тул тvvнийг хянаж vзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрvvлэг нь Зєвлєлт Улсын Академид бий ба нєгєє орчуулга нь бидний гарт байвч нягт бус бєгєєд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шvлэг байх атал энэ оруулгад нэг чшvлэг байхгvй. Уг шvлгийн заримыг vргэлжилсэн зохиол болгосон ба ихэнхийг зvгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын судлал ба сийрvvлгийгб ид гартаа барьж байгаад Цэнд гvнгийн хагас ба нягт биш орчуулгыг хэлвэлэлд сэтгэл тvвдэхгvй тул бид, монгол vсгээр сийрvvлэг ба очруулгыг хийхээр шийдсэн билээ.Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд хэрэглэсэн бичгvvдийг тоочвол: 1. Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр: С.А. Козин, Сокровенное сказание, том 1. 1941. 2. Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч. 3. Кафаровын хийсэн Нууц товчооны сийрvvлэг ба хадмал орчуулга (фото зураг) 4. Мєн Кафаровын, хятад хэлнээ сорос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит Палладий (Кафаров), Старинное Монголькое сказание о Чингис хане. 5. Хэнишийн 1935-1939 онд хэвлvvлсэн Нууц товчооны сийрvvлэг ба толь. 6. Рашид Эддиний зохиосон Монголын тvvх: Березиний орос хэлэн дээр оруулсан дэвтэр. 7. Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гvнгийн орчуулсан Нууц товчооны эх бичмэл хоёр дэвэр. 8. Чингисийн цэдэг, Алтан товч, Монголын олон зvйлийн тvvх, толь бичиг. Позднеевын Нууц товчооны хагас сийрvvлэг, Алтан-Очирын Нууц Товчооны сийрvvлэг. Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон “Монголын ниймгийн байгуулалт” зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.

Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгvй vг бvрд тайлбар зvйл, хуучин монгол хэлээр нь хуучин монгол vсгээр сийрvvлэн бичээд, дараа нь мєн сийрvvлгээ баримталж, одоогийн монгол хvнд ойлгогдохгvй болсон vг єгvvлбэрийг ойлгомжтой vг єгvvлбэрээр сольж найруулан, одоогийн монгол бичгийн хэлээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол одоогийн монгол хэлнээс нэлээд єєр тул хуучин хэлээр хэвлэвэл цєєн тєдий сэхээтэн хvн vзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгvй болно. Иймийн тул сэхээтэнд зориулан нууц товчооны жинэхэн эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгvй, зохиолын хэл найруулгын онцгой шинжийг гээгдvvлэхгvйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв. долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох vедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мєн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэгу ран сонирхолтой болгож vзэхийг чармайсан билээ. Орчуулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хvмvvжиж, аман зохиолыг дууриан шvлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тvvний шvлгийг орчуулахад vнэн зvрхнээс сэтгэл хєдєлж, чухам тохиромжтой сайхан vvрэг гэж оролдож гvйцэтгэв. Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг vгб аахан хачин санагдаж мэднэ. Гэвч бидний бvтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан, Жишээлбэл, уг зохиолын 156 дугаар зvйлд єгvvлсэн нь: “Мєнхv дайсу сэтхижv оорчаг болжу ябужуу. Эдоэ ян хvрvрэ ирэжvv.Ину мэтvси чиунтур vлибэ. Яа Яусаармаму. Нидуни эчина хэдхvн гэв. Тєдvйхv мохориулба” Yvнийг орчуулбал: “Хорт сэтгэл агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго гэсэнд тvvнийг даруй алав”.Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зvйлийг нягтлан vзэж нэлээд vг єгvvлбэрийн тайлбар утгыг єєрсдийн vзэмжээр бичсэн билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дvгээр зvйлд ийм vгс бий. “тэдvй атал, тайчуд-ун Тагудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, “Хоругад гоожижуу, шилvгэд шибэрижvv!” хээн ирээжvv”. Yvний дотроос Хирилтугийн хэлсэн vгийг эрдэмтэн нар янз бvрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ vгийг хулхад, хучичи, шилvгэн шибэрчихv шибэрчихv гэдэг vгсийг Хирилтугийн хамт ирсэн дєрвєн хvний нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэгб олно. Уг утга нь Тайчууд нар Тэмvжин ба Єэлvн эхийг хаяж нvvснээс хойш хэдэн он єнгєрч, Тэмжvин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн vг билээ. Иймийн тулд Тэмvжин нарыг хэнхрэв гэсэн утгатай vг байх хэрэгтэй. vvнийг Цэнд гvнгийн орчуулсан нь: “Тvvнээс тайчуудын Хирилтуг нар vгvvлэлдрvvн, уул орхисон Тэмvжиний эх єхвvvд эдvгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигvvр єд єсжээ. Гєрєєсний зулзага мэт шvд, хумс ургажээ хэмээн нєхдєє авч иржээ”. Кафаровын орчуулга мєн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан бизээ.Бид, дээрх очруулгуудыг алиныг ч зєвшєєрєхгvй орхиж, єєрсдийн саналаар орчуулсан нь “Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтvг шадар нєхдєє дагуулж “Хурганы vс гуужив. Тєлєгний бие тєлжив хэмээн довтлоор ирэв: “Yс”, “Бие” гэдэг vгийн нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилvгэд гэдэг vгийг хургууд, тєлгvvд гэсэн vг гэж санана. Шилvгэ гэж одогийн зарим нутгийн ярианы хэлэнд хоёр настай хонийг хэлнэ. Бас 105 дугаар зvйл дэх Тэмvжиний Жамухад хэлvvлсэн vгийг уг эх ба Цэнд гvнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:

Уг эхэд байгаа нь:

     “Гурбан мэргэд-тэ ирэжv
     Єрє-бэн хєгтєрхv болдагдаа би.
     Єнэр нигэн тан бусуд-у бида?
     Єсvл-иен хэр єсvхvн?
     Эбvр-иен хендvvдэ эби.
     Хэлигэнv уруг бусуд-у бида?
     Хачи-иян хэр хачилахун бида?”

Цэнд гvнгийн орчуулсан нь:

“Эм хvvхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид улаас нэг угсааны хvн, энэ зэрэг єшєє хорыг яахин хариулах вэ?”

Бидний орчуулсан нь:

     “Єст Мэргид ирж
     Єрий минь євтгєв
     Єврий минь хоослов.
     Ємєг тvшиг болох
     Єнєр тєрлийн та нар
     Єшєєг авч єгнє vv.
     Элэг зvрх минь
     Эмтэрч байна.
     Элгэн садан та нар
     Энэ єшєєг авч єг”

Бид Нууц товчооны хятад vсгээс дам латин ба орос vсгээр сийрvvлсэн бичгvvдийг баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний зохиосон Монголын тvvх зэргээс уг эхэд vгvй боловч баймаар зvйлvvдийг бага сага нєхєж оруулсан зvйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зvйлийг Алтан товчтой зэрэгцvvлэн vзэж бичсэнээ vзvvлэл “Гуравдугаар єдєр. (дєнгєт хvн хаа холдох билээ? А.то) “Тvvнийг манйхан нуусан биз.Євєр зуураа айлуудыг нэгжье” гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба ирсэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хєлд хvртэл Сорхон-шар єгvvлрvvн: “Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яахин байна? (Сэтгэлээ ханатал эр А.то) гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов” гэжээ.Энэ зvйлийн дотор “дєнгєт хvн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр” гэдэг энэ хёр єгvvлбэр vнэхээр байвал зохимоор єгvvлбэр тул Лувсанданзангийн Алтан товчоос авч, Нууц товчооны хэдэ нєхєж оруулсан билээ. Санавал хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдосн эх биш, дам уламжлан хуулсан эх мєн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас Нууц товчооноос хуулж авсан єдий тєдий зvйл бийг дээр дурдсан билээ. Рашид Эддинд ба Нууц товчооны нэг эх байсан бололтой.Нууц товчооны хятад vсгийн эхийг эдгээр тvvх бичигvvдтэй нийлvvлэн vзэж, чухам баймаар зvйлvvдийг нєхєж орулах нь зvйтэй хэрэг гэж бид бодож, тийнхvv нэлээд vг єгvvлбэрийг нєхєж бичсэн билээ. Ингэхдэ энэмэн vг єгvvлбэр бvрийг дєрвєлжин хаалтад хийгээд дара ань ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг “А.то” гэж хураасан ба Чингисийн Цэдэгийг “Чи.цэ” гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг хэвээр тэмдэглэснээс гадна орчуулагчийн нэмсэн vгийг бас дєрвєлжин хаалтад хийж, тайлбарласан vгэ эдvгрэг хаалтад хийв. Иймийн тул дєрвєлжин хаалт доторхи vгийг нэмсэн vг гэж, дvгрэг хаалт доторхыг тайлбарласан vг гэж мэдэх хэрэгтэй.Тєгсгєлд нь Нууц товчоог зохиод Монголын ийслэл байса Хєдєє арал, Долоонболдог Ауруг хэмээх гурван газрын тухай цєєн vгээр тайлбарлаж єгvvлэхийг хvсэж байна.Монголын нутаг ой, тал говь гурван бvсэд хуваагдан. Мал аж ахуйд тал хээрийн бvс vлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бvрхэгдсэн уулархаг бvсээс тал хээрийн бvс уруу шургаж орсон уулнууд бол орчин тйорны тал хээрийн нам газраас илvv чийг тунадастай байдаг учраас євс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд бол тал хээр газрынє вс бэлчээрийн чухал тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг, 47,5 єргєрєгт оршино. Энэ уул бол євс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас хавь ойрын олон ардын их євєлжєє газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл малаар дvvрэг болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардуд энэ ууланд ирж євєлжихийг бид нvдээр vзсэн бєгєєд энэ ууланд ирсэн ардын мал бараг vхээгvй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагvй ардын мал vлэмжхэн турж vхсэн билээ.Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зvvн тийш эргэсний доторхи нэг их тохойд энэ уул орших бєгєєд энэ уулын зvvн сугаар Цэнхэрийн гол (урьдын Сэнхvр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх Нууц товчоог зохиосон эртний Хєдєє арал гэдэг газар бол энэ Баян уул мєн бололтой юм.Нууц товчооны эцсийн 282-р зvйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг. Энэ зvйлийг энд сийрvvлье: “Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бvхvй бичиж дуусав” гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мєн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагvй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол чадаагvй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдгэ миний саналыг тvvхч Х.Пэрлээ дэмжиж хэдэн єгvvллийг бичсэн байна.1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой єндєр сайхан уул юм. Баян-Улааны євєрт хааш хаашаа 70-80 орчим километр єргєн тал байна. vvнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мєрний зvvн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол Долоодын єврєєр зvvн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын хооронд єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, замагт нуур, Цагаан нуур, Хєдєє нуур зэргийн хэдэн нуур бий.

1 Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь. Улаанбаатар 1958 х.7: Х.Пэрлээ, Монголын тvvхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь , БНМАУ-ын ШУА-ийн мэдээ, № 3 1962, х. 78-82

Баян-Улааны баруун урд vзvvрт Хэрлэн рvv шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн гэж бодож байна.

Эдгээр долоон толгойн нэр нь:

1. Дєрвєлжин 2. Сvvл 3. Их улаан толгой 4. Бага улаан толгой 5. Олон овоо 6. Тахилгат 7. Гацаа Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгvvлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хvртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бvр 8-р сарын vед Тосонд олон гэр майхан барьж хvмvvс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.

Тосон нуураас зvvн урагш 5 километритйн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын голын хєвєєн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тєв байна. Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэvлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж vзээд одоогийнАварга гэдэг нэр бол XIII зууны vед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшvvлсэн билээ. Аураг гэдэг vг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай “аварга” гэдэг vг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрхи туурийг 1969 онд археолоегич Х.Пэрлээ малтаж vзээд XIII зууны vеийн хотын vлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны vлдэгдэл мєн гэж vзсэн байна 1 Тус хотод гар урлалын хvмvvс сууж байсан ба том орд, сvм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс 10,4 см єргєн нvхтэй тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тvvх ч Д.Майдар, Т.Майдар нар


1.Информационный бюллетень Академи Наук МНР №1 Уланбатор 1970

Олж тусгай єгvvлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын чадвар єндєр шатанд хvрч байсныг тэмдэглэжээ 1.Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нvvдэллэж байгаад сvvлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зvйлд бичсэн нь: “Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг тур хоцрогсдоос Жvрхэн тавин хvний хувцсыг тонож, арван хvнийг алжээ. Жvрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг –тур хоцрогсод Чингис хаанд єгvvлбээс…Чингис аан Жvрхэнд морилов. Жvрхэнийг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт байхад довтлов” гэжээ. Yvнээс vзэхэд тэр vед Жvрхэн нар Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт нутагтлаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Энэ Харилт нуур нь Рашид Эд-диний мэдээлсэн Халил нуур мєн бололтой бєгєєд Цэнхэрийн голын эх хавьд байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє аралд сvvлдээ суурьшсан бололтой. 1189 оны vед Чингис хаан Жамухаас салаад Санхvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхэний Хєх нуурт нvvж ирсэн тухай Нууц товчооны 122-р зvйлд бичсэн ба Хар зvрх гэдэг уул одоо ч мєн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс vэзхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зvрх гэдэг уулны хавьд хаан єргємжилсєн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад тvvхнvvдэд Чингисийг Хар зvрхэнд биш, тvvний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг. Жишээ нь: Саган сэцэний “Эрдэний товчид” єгvvлсэн нь: “Тэмvжин хаан хєвгvvн хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан оронд суусан” гэжээ. Галдан туслагчийн “Эрдэнийн эрих” хэмээх тvvхэнд Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна.XIII зууны vед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тvvнийг тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тvvхч Янай Ватари-ийн магадалсан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр

1 Д.Майдар, Т.Майдар, Камееная колонна из Аваргын балгас. Монголын эртний тvvх-соёлын зарим асуудал. Улаанбаатар 1972, х.151-156

Долоон болдог, Шилгинцэцэг хоёрын хооронд байжээ 1 Энэ ордыг “Богд баатар биеэр дайлсэн тэмдэглэл” гэдэг зохиолд “Чингис хааны их орд” гэж нэрлэсэн байан. Эдгээр дєрвєн ордыг Хубилай хааны хvv Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас vзэхэд нvvдэллэн явах хэдэн гэр байгаагvй, нэлээд тохитой байран суурин том хот сууринб айсан гэж vзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нvvж байгаад сvvлд Хэрлэнгийн Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг орнды vлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж би бодож байна.Урьдын Ауруг гэдэг vг сунжраад одоо Аварга болжээ. Гэж бас таамаглаж байан. Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн vг биш юм. Ауруг гэдэг vгийн vндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуурс, уурхай (агуурхай), агуурлах, агулга гэдэг vгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг vгугтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн утгатай vг бололтой XIII зууны vед хааны ордны дэргэд аливаа хvнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна 2.Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн, Хєдєє аралын Долоон болдог нь одоогийн Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг гурван саналыг бид дэвшvvлж байна.

Ц.Дамдинсvрэн 1 Янай Ватари, Юань улсын хишигтэн ба ордны судлал

2Энэ зохиолыг Хятадын хёор Чэн овогт орчуулж 1933 онд Шанхайд хэвлvvлжээ. Хятад орчуулгын 59-121-р хуудсанд ордны тухай бичжээ. Энэ мэдээг Х.Пэрлээгийн єгvvллээс дам авлаа.

2А.М. Позднеев, Калмыко-русский словарь СПб, 1911, стр 46

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com