Вики
Wikipedia-с
Вики (wiki) гэдэг нь нэгэн төрлийн вэб хуудас бөгөөд мэдээллийн агуулгыг хэн ч өөрчлөх, баяжуулах болон шинээр сэдэв нээх боломжтой байдаг. Ингэж өөрчлөлт хийхэд заавал бүртгүүлсэн байх албагүй харин өөрчлөлт хийсэн хүний нэрний оронд таны IP хаяг бүртгэгдэнэ. Монгол хэл дээрх вики хуудас руу mn.wikipedia.org гэж орж болно. Эндээс та өөрийн хүссэн мэдээллээ үнэ төлбөргүй авч болохоос гадна хэрвээ ташаа мэдээлэл байвал залруулах, баяжуулах болон тэр мэдээлэл байхгүй бол шинээр нэмж болно.