Даван туулсан өдөр
Wikipedia-с
Даван туулсан өдөр (english.Passover, 日本語.過越祭)
Библийн сударт бичигдсэн байдаг. Евреин шашины тэмдэглэлт өдөр. Хаврын баяр.
Эртний Египтэд боолчлогдож байсан Израйлийн иргэд нь Яхвэ бурханд туслуулан чөлөөлөгдсөн дуртатгал юм. Моисэйгээр удирдуулсан израйл иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчидийг шантраан айлгаж байсан Египт болон Фараонд хандаж Яхвэ бурханы дараа дарааллан хэрэгжүүлсэн шийтгэл, түүний 10 дахь нь Египтийн бүх нутаг дэвсгэрт буй бүх айлын хамгийн том хүүхдийг нь хороох зарлиг байлаа. Энэ үед Яхвэгийн хэлсэнд итгэж гэрийнхээ үүдэнд хонины цусаар тэмдэг тавьсан израйл айлуудыг Яхвэгийн шийтгэл нь тойрон өнгөрч, тэмдэг тавьсан айлууд уг өдрийг даван туулж чадсан байна.
Нийт улс даярх бүх өрх гэрүүдээс Фараоныг эсэргүүцэх дуу хоолой, түүнчлэн Хан хүү нь үхсэн зэргээс болж [Фараон] нь аргагүйн эрхэнд Израйлийг чөлөөлсөн юм.
Ийнхүү өөрсдийн хүчээр биш Яхвэ бурханаар туслуулан эрх чөлөөг олж авсан Израйлчууд нь "амласан газар" хэмээх Канан руу нүүдэллэн суурьшсан. Үүний дараанаас эхлээд Яхвэ нь израйлчуудад "Египтийн боолчлолоос чөлөөлж өгсөн бурхан" гэж хэлэгдэх болсон байна. Даван туулсан өдөр нь энэхүү үйл явдлыг дурсаж Яхвэ бурхан нь өөрөө шийдэж тэмдэглэх болсон баяр юм.